Rentu

Цуцлалт, буцаан олголтын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 11 сар

Энэхүү бодлого нь rentu.mn дээр хийсэн захиалга, барьцаа, онцлох (Boost) болон үйлчилгээний багцын төлбөрийг хэзээ, хэрхэн буцаан олгохыг тайлбарлана. Үйлчилгээний нөхцөл болон Түрээслэгчийн гэрээтэй хамт уншина уу.

1. Ерөнхий зарчим

Төлбөрийг Bonum төлбөрийн системээр (QPay, карт, WeChat Pay) хүлээн авдаг тул буцаан олголтыг мөн Bonum-аар дамжуулан анх төлсөн сувагт буцаана. Банк, картын байгууллагаас хамааран дансанд орох хугацаа хэдэн хоног үргэлжилж болно.

Хуурамч мэдээлэл, залилан, нөхцөл зөрчсөн захиалгын буцаан олголтоос Rentu татгалзах эрхтэй.

2. Захиалга цуцлах

Түрээслэгч захиалгаа “Хүлээгдэж буй” болон “Баталгаажсан” төлөвт байхад цуцалж болно. “Дууссан” захиалгыг цуцлах боломжгүй.

Төлбөр бодитоор төлөгдсөн захиалгыг цуцалбал төлсөн дүн автоматаар буцаагдана. Төлбөр хийгдээгүй захиалгыг цуцлахад буцаах зүйл байхгүй.

Түрээслүүлэгч (дэлгүүр) захиалгыг цуцалсан, татгалзсан эсвэл гүйцэтгэж чадаагүй бол Таны төлсөн дүн бүрэн буцаагдана.

Дэлгүүр зар дээрээ цуцлалтын нэмэлт нөхцөл (жишээ нь хүлээн авах өдрөөс ойр цуцалбал хураамж) тусгасан бол түүнийг дагаж мөрдөнө; ийм нөхцөл зар дээр урьдчилан харагдах ёстой.

2.1. Төлбөр хийгдээгүй, автоматаар цуцлагдсан захиалга

Захиалга үүсгэснээс хойш 30 минутын дотор төлбөр хийгдэхгүй бол захиалга автоматаар хүчингүй болж, ашигласан оноо буцаж олгогдоно.

Хэрэв захиалга автоматаар цуцлагдсаны дараа төлбөр орж ирвэл төлбөр хүлээн авагдаж, Танд мэдэгдэж, буцаан олголтын хүсэлт автоматаар бүртгэгдэнэ. Хүсэлтийг Rentu-ийн админ хянаж, төлбөрийг Танд буцаана.

3. Барьцаа (депозит)

Барьцааг платформоор дамжуулахгүй. Түрээслэгч хүлээн авах үедээ дэлгүүрт шууд өгч, түрээс дууссаны дараа дэлгүүрээс буцааж авна. Rentu барьцааг хүлээн авахгүй, хянахгүй тул буцаалтыг хариуцахгүй.

Барьцаа буцаагдахгүй, эсвэл үндэслэлгүй суутгагдсан бол эхлээд дэлгүүртэй платформын зурвасаар шийдэхийг хичээнэ. Шийдэгдэхгүй бол support@rentu.mn-д хандаж зуучлал хүснэ (Rentu шийдвэр гаргахгүй). Хүлээн авах үеийн зураг, бичлэгийг нотолгоо болгон хадгална.

4. Хөнгөлөлт, купон, оноо

Захиалгад ашигласан онооны хэсгийг цуцлалт, автомат хүчингүй болгох үед оноогоор буцаана (1 оноо = 1₮). Төлбөрөө картаар хийсэн хэсгийг картаар буцаана.

Картын төлбөрийг автоматаар буцаах боломжгүй үед буцаан олголтын дүнг таны онооны үлдэгдэлд нэмж болно.

Купон код нь нэг хэрэглэгчид нэг удаа хэрэгждэг тул цуцлагдсан захиалгад ашигласан купоныг дахин сэргээх эсэхийг Rentu тухай бүр шийднэ.

5. Түрээсийн явцад гарах маргаан

Зүйл гэрээнд заасан байдлаар ирээгүй, ажиллагаагүй, эсвэл зар дээрх тайлбартай үл нийцсэн бол хүлээн авсан даруйд дэлгүүрт мэдэгдэж, зураг, бичлэгээр баримтжуулна. Дараа нь платформын зурвасаар шийдвэрлэх, шийдэгдэхгүй бол support@rentu.mn-д хандан зуучлал хүснэ.

Шалгасны дараа Rentu-ийн админ шаардлагатай бол хэсэгчилсэн эсвэл бүрэн буцаан олголтыг шийдвэрлэж болно. Үнэлгээ нь нотлох баримт болон зарын нөхцөлд суурилна.

Түрээслэгчийн буруугаас (хугацаа хэтрүүлсэн, гэмтээсэн, зориулалтын бусаар ашигласан) үүссэн нөхөн төлбөрийг дэлгүүртэй тохирч, дэлгүүрийн барьцаанаас суутгаж болно.

6. Буцаан олгогдохгүй тохиолдол

“Дууссан” төлөвт орсон захиалгын түрээсийн төлбөр (хохирол, зохисгүй ашиглалтаас бусад шалтгаанаар).

Түрээслэгч захиалгыг хүлээн авч ашигласан, эсвэл хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, хүлээн авах газар/цаг дээр ирээгүй тохиолдол.

Хуурамч мэдээлэл, залилан, нөхцөл зөрчсөн захиалга.

Төлбөрийн сувгийн (банк, карт) шимтгэл, ханшийн зөрүү, хэрэв Bonum эсвэл банк буцаан олгохдоо суутгадаг бол.

7. Онцлох (Boost) үйлчилгээ

Сурталчилгаа эхлэхээс өмнө цуцалбал төлсөн дүнг бүтнээр буцаана.

Эхэлсний дараа цуцалбал зөвхөн хэрэглээгүй хоногийн хөлсийг хувь тэнцүүлж буцаана. Илгээгдсэн зорилтот мэдэгдлийн хураамж буцаагдахгүй.

Оноогоор төлсөн хэсгийг оноогоор, картын төлбөрийг боломжтой бол картаар, боломжгүй бол онооны үлдэгдэлд (1 оноо = 1₮) нэмж буцаана.

8. Үйлчилгээний багц (subscription)

Багцыг хүссэн үедээ цуцалж болно. Цуцалсан ч төлсөн хугацаа дуустал боломж хэвээр байх бөгөөд дараагийн мөчлөгт төлбөр авагдахгүй.

Төлсөн, эхэлсэн мөчлөгийн төлбөрийг нийтлэг тохиолдолд буцаахгүй. Давхар төлөгдсөн, техникийн алдаанаас төлөгдсөн, эсвэл Rentu үйлчилгээг үзүүлж чадаагүй бол support@rentu.mn-д хандвал шалгаж, үндэслэлтэй бол буцаана.

9. Буцаан олголтын хугацаа

Автомат цуцлалтын буцаан олголт Bonum-д нэн даруй илгээгдэнэ. Банк, картын байгууллагаас хамааран дансанд хэдэн ажлын өдрийн дотор орно.

Админ хянах шаардлагатай (хүсэлтээр хийгдэх) буцаан олголт хүсэлт ирснээс хойш ажлын хэдэн өдрийн дотор шийдвэрлэгдэнэ. Буцаан олголтын төлөв, дүнг захиалгын дэлгэрэнгүй хуудаснаас харна.

10. Хүсэлт гаргах

Захиалгын дэлгэрэнгүй хуудсанд буцаан олголтын хүсэлт гаргах товчийг ашиглах, эсвэл support@rentu.mn хаягаар захиалгын дугаар, шалтгаан, нотлох баримтын хамт хандана.

Өөрчлөлтийг Rentu энэ хуудсанд нийтэлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд өмнө хийгдсэн захиалгад нөлөөлөхгүй.

Асуулт байвал бидэнтэй холбогдоно уу: support@rentu.mn
Буцаалтын бодлого — Rentu